Цэнгэлийн Блог

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ

Энэ удаагийн нийтлэлээр Аквариум гэж яаг юу юм бэ? Хэрхэн усны найрлага дээр амархан анхаарах вэ? гэдэг асуултуудад хариулъя.
Эхний 2 нийтлэл онолдов. Жаахан видеодов. Таалагдсан байх гэж найдна,😜.
Зээ, энэ удаагийн нийтлэлээр юу бичих вэ гэдэг нь ... жаахан бодоодхоё ...

Аквариум бэлдэх, ажиллалуулах талаар интернетээр л дүүрэн мэдээлэл байгаа байх. Энэ нийтлэлийн зорилго бол хамгийн бага зардал (хоббинд бага зардал гэж байхгүй шт😅🤣), ажиллагаагаар амьтдаа удаан амьд байлгаж хамтдаа баясахад байна.
Дараахь хамгийн чухал асуултуудад эхлээд хариулъя ...

Аквариум нь тодорхой усны амьдрах орчныг бяцхан хэлбэрт оруулахыг хэлнэ. Тиймээс янз бүрийн төрлийн аквариумууд нь аквариумын оршин суугчид, амьтад буюу тэдгээрийн жинхэнэ амьдардаг орчин эсвэл цаг уурын бүсээр үндсэндээ хуваагдаж тэр талын амьдрах орчныг нь адилхан бүрдүүлэхийг хичээхэд оршино.